Sunday, 6 March 2016

Getting Started With Java

Анхныхаа хичээлийг үүгээр эхэлж байгаад баяртай байна. Юун түрүүнд Жава хэлний үүсэл хөгжил, онцлог давуу талуудын тухай цухас дурдах нь дээр болов уу.

Жава хэл нь өнөө үед түгээмэл хэрэглэгдэх болсон обьект хандлагат програмчлалын хэл юм. 1991 онд анх James GoslingMike Sheridan, and Patrick Naughton нар анх Жава хэлийг хөгжүүлэх үндэсийг тавьж байжээ. Gosling ажлынхаа газарын ойролцоо байдаг Oak гэж модны нэрээр анх нэрлэсэн байж, дараагаар нэрийг нь Индонезийн нэгэн аралын Жава коффений нэрээр нэрлэх болсон байна.

Жава бол обьект хандлагат хэл. Анх үүсэн бий болохдоо WORA буюу  "write once, run anywhere" нэг бичээд хаана ч ашигла гэсэн зорилготой үүсч байсан гэдэг.

Жавагийн давуу талууд:
  • Обьект Хандлагат:
    • Энэ бол програм бүтээх нэгэн төрөлийн арга технологи юм. Өмнөх үеийн програмчлалын аргуудаас хамаагүй хялбар, ойлгомжтой, сурхад хүртэл дөхөм байдаг. Класс, удамшил ороод эхэлхээр ойлгомжтой болно.
  • Платформоос үл хамаарсан
    •  Жавагийн кодыг нэг компайлдаад  аль ч платформ үйлдлийн системүүдэд ажиллуулж болдог. Иймээс та бүхэн Жаваг сурчихвал windows, Unix, Mac ын алийг нь ч програмчлаж чадахтай боллоо л гэсэн үг
  • Энгийн
    • C,C++ ийг бодоход маш энгийн бичиглэлтэй, Обьект хандлагат ухагдхуунуудаа мэдэж байхад л бараг болоод явчихна
  • Авсаархан
    • Жавагийн хоёртын код маш бага хэмжээтэй үүсдэг.
  • Хурдан 
    • Си г ч яагаад ч гүйцэхгүй л дээ гэхдээ JIT компайлер нь нэг их удаад туйлдаад байдаггүй
  • Нээлттэй
    • Жава нь албан ёсоор Oracle аас үнэгүй эх кодтойгоор түгээгддэг.
Жавагийн анхны хувилбар нь 1996 онд JDK 1.0 байсан ба сүүлд 2014 онд Java SE 8 хувилбар нь гарсан байна. Java version history

HELLOWORLD

Жавагийн үүсэл хөгжилийн тухайд гэвэл ийм байна. Одоо HelloWorld програмаа бичицгээе энэ програм нь дэлгэцэнд Hello World гэж харуулах зорилготай. HelloWorld ийг бичихгүй бол тухайн хэлээ сурдгүй гэсэн мухар сүсэг яваад байдаг үнэн ч байж мэднэ шүү.

Энэ линкээр орж Жава пакетийг татаж авна уу  http://javadl.oracle.com/webapps/download/AutoDL?BundleId=116038

1. Install >

2. Уншуулж дуусгаад C:\Program Files\Java гэсэн фолдер үүссэн байгаа. Хүн хүний компьютер адил биш болохоор C ээс өөр дискэнд ч үүссэн байж болно. 
3. jdk1.8.0_45 фолдер бол Jаva Development Kit буюу Жавагийн хөгжүүлэлт хийхэд зориулсан багц нь энэ хэсэгт суусан байдаг. Бидний татаж авсан хувилбар нь сүүлд гарсан 1.8 хувилбар юм.

Жава гэхээр Eclipse програмыг ашиглаж хийдэг гэсэн нэг буруу ойлголт яваад байдаг. Үнэндээ Eclipse бол NotePad тай л адил text editor юм.

4. Одоо хэдүүлээ сонирхолтой юм хийнэ.

За энэ бол бидний анхны програмын эх код байна.Үүнийг хараад бүү цочирдоорой танд бараг л Англи хэлний үгсийн сангаас дураараа хэдэн үг сонгоод энд тэнд холиод тавьчихсан юм шиг санагдаж байгаа байх. Бид нарийвчлан үзэх болно

5. Үүнийгээ хэдүүлээ Desktop доо хадгалцгаая.

Заавал HelloWorld.java гэж хадгалаарай.  (java гэсэн өргөтгөлтэй байх ёстой шүү)

6. За одоо та Windows 7 хэрэглэж байгаа бол Start->All programs->Accessories->Command Prompt
   Windows 8 эсвэл 10 бол cmd гээд хайгаад орчих

7. За тэгэнгүүт нэг хар дэлгэц гараад ирж байгаа байх. Энэ бол Windows ийн комманд удирдлагын хэсэг юм (Mac OS тэй бол terminal гэж хайгаарай). Бид үүндээр эх кодоо боловсруулж програмаа гаргаж авах юм. Eclipse ийн цаана юу болж байгааг бид ердөө ч мэддэггүй. Эхний хичээл дээр Eclipse, NetBeans зэрэг ямар хялбар програмуудаас зайлс хийхийг хичээлээ.

Ямартай ч cd гээд биччих

8. Одоо нөгөө Desktop дээр хадгалсан HelloWorld дээрээ очоод баруун mouse аа дараад properties руу оронгуут Location гэсэн хэсэг байгаа энд эх кодны маань зам байрлах ба cd гэснийхээ ард нэг зай аваад хуулж бичээд Enter дар



9. Windows PATH гэсэн хувьсагч байдаг. Энэ нь програм агуулсан фолдеруудын замыг хадгалдаг. Иймээс Жавагийнхаа компайлер дебаггер агуулсан замаа үүнд нэмэж хэрэгтэй. Саяны татаж аваад суулгасан JDK 1.8 ийн bin гэсэн фолдер юм. Миний компьютерт
 C:\Program Files\Java\jdk1.8.0_65\bin  гэсэн замд байна. Ороод үзвэл exe файлууд бий
За одоо нэмэхдээ PATH=%PATH%;саяны зам гэсэн командыг өгөөрэй



За ингээд PATH хувьсагчдаа нэмээд өгч байгаа нь энэ юм. Шалгая гэвэл path гэж бичээд харангуут хамгийн сүүлд нь нэмэгдсэн байгаа.

10. За одоо наанаа java - version гээд бичээд үзвэл Жавагийн аль хувилбар байна гэдэгийг харуулна. Одоо зорилгоруугаа оръё javac гэдэг командаар Жава кодыг компайлддаг(кодыг програм болгохыг хэлж байгаа юм). Тэгвэл одоо HelloWorld.java аа Компайлдъя үүний тулд
javac HelloWorld.java  гэхэд л болох юм.


Ингээд ямар нэг алдааны мэдээ гарахгүй бол та амжилттай хийлээ гэсэн үг Desktop оо шалгавал HelloWorld.class файл үүссэн байгаа энэ бол бэлэн болсон програм юм.

11. Одоо ажилуулах үлдэх шив. Бэлэн болсон Жава програмыг ажиллуулахдаа java командыг хэрэглэнэ. java HelloWorld  гэж бичнэ. Нөгөө HelloWorld.class файлыг ажиллуулж байна гэсэн үг
 
За ингээд програм маань ажилчихлаа

Дараагийн хичээлээр Eclipse татаж суулгаад тоон өгөгдлийн төрөл, арифметик оператор, тэдгээрийн жишээг үзэцгээнэ.

10 comments:

  1. Маш их баярлалааа :D

    ReplyDelete
  2. Маш их баярлалааа :D

    ReplyDelete
  3. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  4. Гайхалтай анх сонирхоод сурах гэж байгаа хүнд их ойлгомжтой юм амжилт

    ReplyDelete
  5. Баярлалаа, Энэ эрчээрээ байвал таны ачаар их юм мэдхээр байна шүү :D :D

    ReplyDelete
  6. amjilt. Eclipse ashiglaach hehe

    ReplyDelete
  7. C:\Users\pc\Desktop\Nar>javac HelloWorld.java
    'javac' is not recognized as an internal or external command,
    operable program or batch file. ingeed bh yum haana ni aldaa garaad bna???

    ReplyDelete