Sunday, 6 March 2016

Алгоритм гэж юу вэ ?

Алгоритм гэж юу вэ ?

За тэгэхээр би бөөр 0 ээс нь эхэлсэн нь дээр гэж бодож байна. Юун түрүүнд та бүхэн заавал Java,  Eclipse энэ тэрээ суулгахын урьдаар Алгоритмын тухай ойлголттой болсон нь дээр болов уу. 

Алгоритм гэдэгийг хүмүүс янз бүрээр л ойлгож байна үнэндээ энэ маань их энгийн ойлголт юм. Үүнийг ердөө аливааг хийж гүйцэтгэх нарийвчилсан дараалал гээд л ойлгочих. Алгоритмыг хүн эсвэл машин (компьютер) гүйцэтгэдэг. Цай чанахад хүртэл тодорхой алхамууд бий 

1. Данхандаа усаа хийлээ
2. Плетгэндээ тавьлаа
3. Идээгээ хийлээ давсаа хийлээ
4. Буцалгалаа
5. Хар цай боллоо уулаа

Энэ чинь л нэг Алгоритм.
Тэгэхээр өнөөгийн бүхий л робот, машин, электрон хэрэгсэл, програмууд нь Алгоритмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Саяхан нэг робот гарсан байна лээ маршрутыг нь заагаад өгчихөд өөрөө явчихдаг. Энэ бас л нэг жишээ юм.

Тэгэхээр харин яаж компьютерээр энэ алхамт дарааллуудыг хийлгэх вэ гэдэгийг л бид эхний ээлжинд судлах юм. 

Бага зэрэг онолын түвшиний ойлголтуудыг ярья. Ер нь нэг их онол гээд байх зүйл Алгоритмд байхгүй.
Алгоритм салаалсан байж болно: 
       Энэ бол их энгийн ойлголт. Цай чанах алгоритмаа ахиад аваад үзье
       Эхлээд данхандаа усаа хийлээ дараа нь Плетгэндээ тавьлаа дараагийн алхам
       цайныхаа идээг хийх гэж байна тэгсэн дуусчихаж. Тэгэхээр нэг жүжигэнд гардаг даа
       "энэ зам нь дотроо хоёр салаа замтай" гээд л яг энэ шиг эхний алгоритмаар явах
       гэсэн чинь идээ дууссан гэсэн нөхцөл бичигдээгүй байна. Иймээс алгоритм хоёр 
       салаа замтай байж болох юм.


Алгоритм давталттай байж болно:
     Энэхүү чанар нь өнөөгийн техник технологийг гайхалтай болгож байгаа ганц зүйл ч байж мэднэ. Аливаа нөхцөлийг биелэх хүртэл нь өмнөхөө давтаж хийдэг чанар юм. Хажуугийн зургийг харж байгаа байх цайгаа тавьчихаад минут хүлээлээ доор байгаа гурвалжин дахь асуултанд очоод эхний ээлжинд худал гэж гараад ахиад минут хүлээнэ "Цай буцалсан уу ? " гэсэн асуултанд үнэн гэж хариулах хүртэл  давтаад байна гэсэн үг энэ чинь л давталт. Роботд яг энэ маягаар л юу хийхийг зааж өгөх юм даа.

Нэг сонирхолтой юм ярихад хэрвээ утасний PIN кодыг хэдэн ч удаа хийж болдог байсан бол давталтыг ашиглаад 0000 ээс 9999 хүртэл боломжит хувилбаруудыг компьютерээр шалгуулаад кодыг гаргаж авч болох байсан. Фэйсбүүкийг ч бас тэгж болно гэхдээ энэ бол хэтэрхий муйхар арга юм. Үүнийг brute force attack гэж нэрлэдэг. AI буюу хийсвэр оюун ухааныг сүүлийн үед түлхүү судлах болсон. Видео тоглоомонд баатрууд нь өөрсдийн оюун ухаанаар хөдлөөд байдаг үүний цаана бас л алгоритм байгаа шүү дээ. Алгоритмын хэрэглээний тухай ярьвал маш их зүйлийг хэлж болно.

Ямартай ч та бүхэн эхний ээлжинд Алгоритм гэж юу байдаг талаарх ерөнхий ойлголт авсан байх гэж бодож байна.

3 comments:

  1. Ene hicheel urgeljleed yawbal yag odoo bish ch gesen ireeduid heregtei zuil bolj interneted uldeh ym shuu :D

    ReplyDelete
  2. goy engiin huurhun tailbarlasan bnashuu :)

    ReplyDelete